Ковид-19 коронавирусээр дэлхийн бараг 10 сая иргэн халдварласны дөрөвний нэг нь буюу 2,5 сая батлагдсан тохиолдол АНУ-д бүртгэгдээд байгаа юм. Гэвч Халдварт өвчний хяналтын төвөөс коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо бодит байдал дээр одоо мэдэгдэж байгаагаас 10 дахин их байж магадгүй гэжээ.
Тодруулбал АНУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар авсан 20 сая иргэн оношлогдоогүй байна гэж таамагласан. Учир нь зарим иргэдэд шинж тэмдэг илрээгүй ба хөнгөн хэлбэртэйгээр илэрч байгаа хүмүүс эмнэлэгт хандаагүй тул оношлошдоогүй байгаа гэжээ. Тус улсын нийт хүн амын 5-8 хувь нь хэдийнээ халдвар авсан нь батлагдсан тул иргэдийг амны хаалт зүүж, хоорондоо зай барин, гараа тогтмол угаахыг сануулж байна.
Энэ хооронд Америкийн өмнөд болон баруун мужуудад халдварын тохиолдол эрс нэмэгдэж тархалт оргил үедээ хүрээд байгаа юм. Түүнчлэн Техас мужид хорио цээрийг суллаж олон нийтийн газруудыг нээхээр төлөвлөсөн байснаа түр азнаж нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглахаар болсон. Алабама, Аризона, Калифорни, Флорида, Айдахо, Миссиссипи, Миссури, Невада, Оклахома, Өмнөд Каролина, Виомин мужуудад энэ долоо хоногт халдварын тархалт хамгийн өндөр илэрсэн байна.
Улс даяар коронавирусийн халдварын улмаас 127,000 орчим хүн нас барсан бол ирэх аравдугаар сар гэхэд энэ тоо 180,000 болж нэмэгдэнэ гэж Вашингтоны их сургуулийн эрдэмтэд таамаглажээ. Хэрэв америкчуудын 95 хувь нь амны хаалт хэрэглэвэл энэ тоог 146,000-д барьж чадна гэж үзсэн байна.
Хоёр сарын өмнө Америкт 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 36,500 орчим тохиолдол илэрч байсан бол лхагва гарагт 36,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь халдварын тархалт огт буураагүй гэсэн үг юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Saynii bolj ungursun boslogo temcliin urshig odoo garch bnadaa har aristai hun cagdaad aluuldag ternees bolood humuus buunuuruu ih cuglasan coronagui yum shig l bsandaa