Дуучин Майли Сайрус хагас жилийн өмнөөс буюу өнгөрсөн жилийн сүүлчээс эхлээд хоолойн хөвчний маш хүнд хагалгаанд орсноосоо хойш согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэлгүй эрүүл саруул байх болсон гэдгээ Variety хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр өмнө нь марихуан татаж амьдралын чөлөөтэй хэв маягийг эрхэмлэдэг нэгэн гэдгээ нийтэд ил тод илэрхийлдэг байсан юм. Гэвч хагалгааны дараа энэ байдал нь өөрчлөгджээ.
“Би өөрийгөө илүү сайжруулахыг хүссэн учраас өнгөрсөн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах зүйлээс хол амьдарсан нь надад маш чухал байсан. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард би хоолойны маш хүнд хагалгаанд орсон. Дөрвөн долоо хоногийн турш ярьж чадахгүй байсан. Маш их бухимдаж хүн бүр лүү хашгачиж, ээждээ муухай хандсан. Гэвч би энэ бүхний эцэст хагалгаанд орсноор эрүүл саруул байх тухай, ээжийнхээ талаар маш их бодсон” хэмээн 27 настай дуучин бүсгүй ярьсан байна.
Түүнчлэн “Залуу хүн байна гэдэг амаргүй. Би 100 хувь эрүүл сэрж байгаадаа дуртай байгаа. Би халамцуу сэрэх мэдрэмжийг дахин амсахыг хүсэхгүй байна. Би бүх зүйлд бэлэн мэт цовоо сэрэхийг хүсч байна” хэмээн нэмж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.