СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-06-25

"The Hu" хамтлагийн хандивын тоглолт энэ сарын 28-нд болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

“The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран УОК-т хандив өргөх тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч түр хойшлуулаад байгаа билээ. Тэгвэл УОК-т хандив өргөх тоглолтыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар болжээ. 

Уг хандивын тоглолтыг МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллаж байна.

МҮОНРТ-ээр шууд дамжуулах тоглолт хоёр цаг орчим үргэлжлэх бөгөөд энэ үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой ба .

“The Hu” хамтлаг  нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган Хүннү рок урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.