Нийтэлсэн:
Т.Сайнбуян
4 жилийн өмнө
Коронавирусийн эргэн тойронд: Тандалт судалгааны тойм-24
- Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд стрессийн нөлөөгөөр цусанд үүсдэг кортизол даавар ихсэх нь коронавирусийн халдвар хүндрэх улмаар амь насанд эрсдэл учруулдаг болохыг тодорхойлжээ.
- . Тиймээс халдварын хүндэвтэр, хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн цусны шинжилгээнд GFAP (glial fibrillary acidic protein), NfL (neurofilament light chain protein) биомаркерийг хянаж тархины гэмтлээс сэргийлэх боломжтой гэж үзжээ.
- . Ковид-19-өөр өвдөөд эдгэрсэн хүний сийвэнг хулганад тарьж инженерчлэлийн аргаар гаргаж авсан уг коктейлийг өвчтөн, эмнэлгийн ажилтнуудад хэрэглэж эхэлжээ.
- БНХАУ-ын Вэнзоу хотын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийн цусан дах эсрэг биеийн түвшин 2-3 сарын дараа буурч байна гэж үзжээ.
- . Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд коронавирус харанхуй, чийглэг, бохирдол ихтэй орчинд удаан хадгалагдах боломжтой гэжээ.
- Москвагийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд вакцины туршилт судалгааг 18 эмнэлгийн ажилтанд сайн дурын үндсэн дээр хийжээ. Судалгааны эхний үр дүн 28 хоногийн дараа тодорхой болох аж. ОХУ энэ оны 8-9-р сард вакцин үйлдвэрлэнэ гэж мэдэгджээ.