Европын холбооны өндөр дээд албаны төлөөлөгчид долдугаар сарын 1-ний өдрөөс хилээ нээх талаар хэлэлцэж байна. Ингэхдээ коронавирусийн халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа АНУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх асуудлыг авч үзжээ. Энэ талаарх уулзалт хэлэлцээрийг маргааш буюу баасан гарагт үргэлжлүүлэн, шийдвэрээ гаргах юм байна.
Европ тивийн зарим улс орон аялагч жуулчдын өмнө хилээ нээж эдийн засгийг дэмжих хэрэгтэй гэж үзэж байгаа бол зарим нь коронавирусийн дахин тархалтаас сэргийлж хилээ хаалттай хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн тайлбарлаж байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Европын Холбооны шийдвэрийг хүлээж байна гэдгээ мэдэгджээ.
Холбооны 27 орон эхний ээлжинд хилээр нэвтрэхэд аюулгүй гэж тооцсон улс орнуудын жагсаалтыг шинэчлэх шаардлагатай. АНУ-аас гадна халдвар эрчтэй тархаж буй Бразил, ОХУ-уудыг аюултай бүс рүү шилжүүлэхээр хэлэлцэж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.