УИХ-ын сонгуулийн хэсгийн хороодоос ирүүлж буй мэдээллийг танилцуулж байна.
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн санал хураалтын 21.00 цагийн дүнг танилцуулна.
Улсын хэмжээнд 2070 санал авах байранд санал хураалтын дүн гарна. Эхний дүн хэсэг дээр гарна, энэ дүнг 2070 санал авах байранд ажиллаж буй нам, эвслийн ажиглагчдад хэвлэж өгнө. Энэ ажиллагаа 10-20 минут үргэлжлэх байх. Нэр дэвшигчид СЕХ-ноос өмнө авчихна гэсэн үг.
Дараа нь нэр дэвшигчдийн дүнг хэвлэж өгсний араэа СЕХ-ны Төв серверт шивж оруулна. СЕХ-нд улсын хэмжээнд сонгуулийн дүн гарна.
2070 хэсгийн 400 гаруй нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй учир дүн мэдээ дамжуулахад саад учирч болзошгүй байна. Жишээ нь, Увс аймгийн санал авах 3 байранд аянга буусан. Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай сумын санал авах байранд аянга буусан. Хэнтий аймгийн Мөрөн сумын санал авах байр үерт автсан. Онцгойгийнхон усыг соруулж, хэвийн болгосон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.