СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-06-24

Урьдчилсан дүн: МАН-62, АН-11, бусад нам, бие даагч гурван суудал аваад байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

2020 оны УИХ-ын сонгуульд 15 нам, таван эвслээс 606 нэр дэвшигч 76 мандатын төлөө өрсөлдлөө. Энэ удаагийн сонгууль 26 тойрог бүхий томсгосон хувилбараар явагдсан нь аливаа нэр дэвшигч өрсөлдөгч намынхантай ана мана "үзэлцэхээс" гадна 1,2,3-аар гарахын тулд өөрийн намынхантай хүртэл өрсөлдсөн нь энэ хувилбарын сул тал юм. Ямартай ч сонгуулийн 21 хоногийн сурталчилгааны хугацаа өндөрлөж, өнөөдөр санал хураалт болж дууслаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны фейсбүүк орчинд хяналт тавьснаас тэр үү хуурамч пейж нээж нэг нэгнээ харлуулан гутаах явдал урьд урьдын сонгуультай харьцуулахад бага гарлаа. 

Мөн ӨГЛӨӨ зэрэг залуусын хөдөлгөөн газар авч залуус идэвхтэй оролцож, 17 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 52,6 хувьтай байгаа нь сонгууль дахих аюулгүй байгааг харууллаа. Ингээд та бүхэндээ 2020 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулъя. 

МАН-62, АН-11, бие даагч-1, "Та бидний эвсэл"-1, "Зөв хүн Электорат" эвсэл-1 суудал аваад байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.