СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ганбүргэдийн Бөхөө: Би хасагдсандаа сэтгэлээр унаагүй, харин ч баяртай байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий даяар олон сая үзэгчийг байлдан дагуулж буй Voice шоуны Австрали дахь дугаарт Монголын уран бүтээлч, хөөмийч Ганбүргэдийн Бөхөө оролцож Blind Audition шатандаа гайхамшигт хоолойгоороо дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан билээ. Тэрээр чадварлаг дөрвөн шүүгчээс дасгалжуулагч Гайя Себастьяныг сонгож өнгөрсөн ням гарагт Battle шатны өрсөлдөөнд оролцсон юм.

Дасгалжуулагч Гайя морин хуурч, хөөмийч төдийгүй дуучин Бөхөөг Battle шатанд Америк гаралтай поп дуучин Жонни Мануэльтэй өрсөлдүүлж попын хаан Майкл Жэксоны Earth Song гайхалтай хувилбараар дуулуулсан билээ. Гэвч Voice of Australia шоуны бусад дасгалжуулагчид Гайя оролцогчдодоо дууны хэсгийг шударга бус хуваарилсан, Бөхөөд дуу хоолойгоороо өрсөлдөх боломж олголгүй зөвхөн морин хуур тоглуулсан хэмээн шүүмжилжээ.

Үүгээр зогсохгүй .

Voice of Australia-г зохион байгуулан олонд хүргэж буй Nine телевиз YouTube сувгаасаа Бөхөө, Мануэль нарын Battle шатанд дуулсан Earth Song дууны бичлэгийг устгасан байна. Харин шүүгчдийн маргааны бичлэгийг үзсэн зарим иргэд “Бөхөөг зөвхөн хөгжим тоглуулах ёсгүй байсан. Энэ бол шударга өрсөлдөөн биш. Үнэхээр харамсалтай байна” хэмээн дасгалжуулагч Гайяын сонголтыг шүүмжилжээ. 

Хэдийгээр Battle шатандаа хасагдсан боловч Ганбүргэдийн Бөхөө сэтгэлээр огт унаагүй бөгөөд маш их туршлага хуримтлуулсандаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ Daily Mail Australia хэвлэлд ярьсан байна. Энэ жил 35 настай уран бүтээлч ярилцлагадаа “Миний аялал үүгээр өндөрлөсөнд үнэндээ маш их баяртай байна. Энэ бол сайхан туршлага боллоо. Би туулсан бүхэндээ маш ихих баяртай байна. Энэ бол сайхан туршлага боллоо. Би туулсан бүхэндээ маш их баяртай байна. Яагаад гэвэл би хөгжмийн ертөнцөд хэдийнээ өөрийн байр сууриа илэрхийлж чадсан гэж боддог” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Daily Mail

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.