ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр энэ сарын 25-нд эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг авчрах шийдвэрийг Улсын онцгой комисс шийдвэрлэлээ.
Мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч маргааш ирнэ.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байна.
Тэгвэл ирэх долдугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж 1300 орчим иргэнийг татан авна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.