СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-06-24

Х.Баттулга: Санал худалдаж авах тухай олон тойрог дээр яригдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгч өнөөдөр 17 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн санал авах байранд хүрэлцэн ирж саналаа өглөө. Тэрээр ийн оройтсоноо "Сонгуулийн ирц 17 цагийн байдлаар ямар байхыг харъя гэсэн. Залуучуудыг уриалахыг хүссэн. Ер нь заадаггүй байхаа" гэж тайлбарлалаа. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 

-Монгол улс УИХ-ын найм дахь сонгуулиа өнөөдөр өгч байна. 1990 онд ардчилсан хувьсгал хийснээ дэлхийд зарласнаас хойш 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд алдаж, онож, олон замыг туулсан. Иймд сонгогчдодоо, тэр дундаа залуучуудыг саналаа идэвхийлэн өгөөрэй гэж хүсье.

. 22 цагт санал хураалт дуусна. Та нарын санал энэ улс эх оронд чухал шүү гэж залуучууддаа хэлэх гэсэн юм.

Хүнсний бүтээгдэхүүн авахдаа хаана үйлдвэрлэсэн, гарал үүсэл, хугацаа нь дууссан эсэхийг маш сайн харж авдаг. гэж та бүхнээс хүсье.

Санал худалдаж авах тухай олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг. .

-Ерөнхийлөгчийн зарлигаар нэр дэвшигч Г.Амартүвшинг Монгол улсын харьяатаас гарсан гэх тухайд?

-2014 онд Монгол улсын харьяатаас гарсан эсэхийг би мэдэхгүй. Архиваас судалж гаргаж ирэх ёстой байх. 

-Нэр дэвшигчдийг цагдан хорьсон үйл явдлуудыг ажиглаж байгаа юу?

-2013-2016 онд холбогдон, шүүхийн ялын дүгнэлт авсан хүмүүс байгаа бид ажиглаж байгаа. 

Дэлхий даяар цар тахалтай байна. Эдийн засаг төрөлжөөгүйгээс эдийн засгийг босгох, ядуурлаас гаргах дээр шуурхайлан ажиллана. Би өөрөө бизнесийн салбарт байсан хүн. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.