УИХ-ын сонгуулийн 23-р тойрог БЗД-ийн 21-р хороо 42-р хэсгийн санал хураалт одоогоор хэвийн 40 орчим хувийн ирцтэй үргэлжилж байна. Баянзүрх дүүрэг бол хамгийн олон сонгогчидтой бөгөөд тус дүүргийг хоёр тойрог болгон хувааж, таван мандатын төлөө өрсөлдөж байна. БЗД-ийн 23-р хороонд нийтдээ 37 нэр дэвшигч гурван мандатын төлөө өрсөлдөж байгаа юм.
42 дугаар хэсгийн ахлагчаас дараах зүйлсийг тодруулав. Ирц одоогоор ямар байдалтай явж байна вэ?
-Нийт 2258 хүн санал өгөх ёстой бөгөөд одоогоор ирц 40 хувьтай явж байна. Насны ангилал жигд идэвхтэй явж байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал ирц сайн, залуучууд саналаа идэвхтэй өгч байна.
Саналаа өгсөн иргэдийн сэтгэгдэл: Саналаа өгөөд гараад ирлээ. Ер нь бол иргэдийн хувьд залуучуудаа их дэмжиж байна. Мөн мөрийн хөтөлбөрийн маш сайн уншиж судалсан өөрийн хувьд сонголтоо хийлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.