УИХ-ын 24 дүгээр тойрог, Сүхбаатар дүүргийн сонгуулийн зургадугаар хэсэг дээр 15 цагийн байдлаар ирц 51 хувьтай байна. Тус хэсэгт 2719 сонгогч бүртгэгдсэн. Хэсгийн хорооны дарга Д.Батцэнгэлтэй үзэгч, уншигчдаас ирж байгаа ирж байгаа асуултуудад хариулт авав.
Хэсгийн хорооны дарга Д.Батцэнгэл:
-Иргэдийн хувьд санал хураалтад идэвхтэй оролцож байна. Залуучууд олноор санал өгч байна. Манай хэсгийн хувьд одоогоор 51 хувийн ирцтэй. 12 албан хаагч ажиллаж байна.
-Манай үзэгч, уншигчдаас бэхэн тэмдэглэгээ хийхгүй байна гэсэн мэдээлэл ирсэн?
-Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар бэхэн тэмдэглэгээ хийхгүй байгаа. Саналаа машинд уншуулаад л гарна.
-Иргэний үнэмлэхгүй иргэн санал өгч болох уу гэж бас асууж байна?
-Иргэний үнэмлэхгүй, хаяж гээсэн бол ирээд хуруугаа уншуулаад саналаа өгнө. Хэрэв хуруу нь уншихгүй бол иргэний үнэмлэхээ заавал авчирна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.