СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол улс хилийн чанадад гацсан иргэдийнхээ саналыг аваагүй нь шүүмжлэлд өртөв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Монголчууд коронавирусийн хатуу чанга хорио цээрийн дэглэмийн үед Парламентын сонгуулийн санал хураалт явуулж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулийг хойшлуулж ч болох байсан хэмээн гадны эх сурвалж мэдээлжээ.

Ингэхдээ Зүүн Азийн далайд гарцгүй улсад хорио цээрийн дэглэмийн үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажлаа явуулсан болохыг онцлон, хилийн чанадад хорио цээрийн улмаас гацсан олон мянган иргэнд санал өгөх эрхийг нь олгоогүй гэдгийг шүүмжиллээ.

Коронавирусийн улмаас хил хаасантай холбогдуулан 8,000 гаруй иргэн сонгох эрхээ эдэлж чадалгүй хилийн чанадад гацаад байгаа юм.

Гэсэн ч лхагва гарагийн өглөө санал хураах байрууд аюулгүйн дүрэм журмыг баримтлан үүд хаалгаа нээжээ. Саналаа өгөхөөр ирсэн иргэд хоёр метрийн зайтай ээлж дугаараа хүлээн зогсож, эмнэлгийн ажилтнууд биеийн далууныг нь хэмжин, гар ариутгагч, нэг удаагийн бээлий, амны хаалтуудыг олгож байна.

Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн санал хураах байранд саналаа хамгийн түрүүнд өгсөн 71 настай Цэцэндалайгийн Цэцэгээ бусад орнууд цар тахлын үед ч сонгуулийн санал хураалтуудыг явуулсан учраас бид саналаа өгөх эрхтэй хэмээн AFP агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

Монгол улсад коронавирусийн 215 тохиолдол илэрсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд ихэнх нь хойд хөрш ОХУ-аас зөөвөрлөгдөн ирсэн юм.

Харин 39 настай Бандийн Энхцэцэгтэй ярилцахад сонгуулийн санал хураалт хойшлох ёстой  байсан хэмээн ярьжээ. Учир нь гурван сая хүн амтай тус улсад сонгуулийг онцгой нөхцөл байдалд зохион байгуулахын тулд олон тэрбум төгрөгийг зарцуулж байгаа нь төсвийн мөнгийг гарын салаагаар урсгаж буйтай адил хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

1990-ээд онд коммунист дэглэм нуран унаж залуу ардчилсан орны статустай Монголд ойрын жилүүдэд авлигатай холбоотой хэд хэдэн том хэрэг гараад байгаа юм. Залуу иргэдийн төлөөлөл 32 настай Содномцэрэнгийн Энхзаяатай ярилцахад сонгуулийн санал хураалт шударга явагдах ёстой, өөрчлөлт хэрэгтэй байгааг хэлжээ.

Санал хураах байруудад биечлэн ирж чадахааргүй ахмад иргэдийн саналыг сонгуулийн төлөөлөгчид гэрт нь очиж авч байгааг хэвлэлүүд онцолжээ.

Эх сурвалж: Yahoo News

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.