СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Мексикт 7,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мексик улсын өмнөд эрэгт орон нутгийн цагаар мягмар гарагт 7,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас багадаа таван хүн амиа алдсан тухай мэдээллээ.

Орон нутгийн цагаар өглөө 10 цаг 29 минутын үед Оахака мужийн Санта Мариа Запотитланаас баруун урагшаа 10 км-т газар хөдлөлтийн голомт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж, олон нийтийг яаралтай албадан нүүлгэн шилжүүлсэн байна.

Оахака мужийн эрх баригчдын мэдэгдсэнээр коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлүүлж буй хоёр эмнэлэг байгалийн гамшигт өртжээ. .

Акапулко, Салина Кру далайн эргүүдэд 0,68 метр өндөр далайн давлагаа үүсчээ. Цунамийн аюулаас сэрэмжлүүлэх дохио өгсөн ч сэрэмжлүүлэх дохиог унтраасан байна. Хэдийгээр цунамийн аюул нүүрлээгүй ч нас барагсдын тоо 100 дөхөж, 100 сая ам.доллараас багагүй гарз хохирол учруулсан гэж АНУ-ын газарзүйн судалгааны газраас мэдээлжээ.

Мексик нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. 2017 онд тус улсад хоёр долоо хоногийн дотор хоёр ч удаа дараалан 7,1 болон 8,1 магнитудын хүчтэй газар хөдөлж олон зуун иргэн амь насаа алдсан билээ.

Эх сурвалж: CNN, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.