СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Монгол Улсаас илгээсэн тусламжийн талаар АНУ-ын телевизээр мэдээлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас АНУ-д хандивласан 1 сая ам.долларын үнэ бүхий 60 мянган ширхэг “PPE” буюу хамгаалалтын хувцас хэрэгслийг Америкийн тал энэ сарын 21-нд хүлээн авсан талаар Сиатлийн “KIRO 7 News” агентлаг мэдээлжээ.

Уг тусламжийг зөөвөрлөн ирсэн МИАТ-ийн тусгай үүргийн нисэх онгоц газардахад Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр болон тус улсын Онцгой байдлын Холбооны албаны аравдугаар бүс нутгийн дарга Майкл О'Хэйр нар биечлэн уулзаж, тусламжийн илгээмжийг албан ёсоор хүлээн авсан байна.

Элчин сайд Ё.Отгонбаяр энэхүү нислэгийг болохыг онцолжээ. Түүнээс эдгээр хамгаалалтын хувцасны дээжийг гардан авсан Майкл О'Хэйр талархал илэрхийлэн, уг тусламжийг цар тахлын улмаас хүнд цохилт авсан Аризона, Невада мужийн Навахо үндэстнүүдэд хандивлахаа амлав.

Түүнчлэн тус мэдээн дээр . Энэ талаар ноён Ё.Отгонбаяр “Бид COVID-19-ийг хяналтаасаа гаргахгүй байж чадсаар байгаа бөгөөд АНУ болон дэлхий даяарх бүх найзууддаа туслахыг зорьж байна” гэсэн юм.

Эх сурвалж: KIRO 7 News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.