СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос Өмнөд Солонгосын эсрэг хийх цэргийн дайралтаа түр азнав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Умард Солонгосын төрийн мэдлийн телевизээр Өмнөд Солонгос руу хийх гэж байсан цэрэг, зэвсгийн дайралтаа түр азналаа хэмээн мэдэгджээ. Уг шийдвэр нь удирдагч Ким Жон Уны даргалсан уулзалтын үр дүн хэмээжээ.

Илт дайсагнасан харилцаатай байсан Өмнөд ба Умард Солонгосын харилцаа 2018 онд хийсэн түүхэн уулзалтаас хойш намжмал байдалтай байсан ч ойрын долоо хоногуудад Умардын эсрэг суртал ухуулагчдаас болж хурцадмал байдалд шилжээд байгаа юм.

Өмнөд Солонгосын Засгийн газар Умардын хилийн дагуу суртал ухуулга илгээгчдийн үйл ажиллагааг хорьсон боловч тэд үргэлжлүүлэн агаарын бөмбөлөг хөөргөсөөр байсан нь Умардын эрх баригчдын ундууцлыг төрүүлсэн. .

Тэгвэл ах Ким Жон Ун Цэргийн төв хороотой хуралдаж цэргийн ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.