АНУ-аас иргэдээ авчрах анхны тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:45 цагт Чингисхаан Олон улсын нисэх буудалд газардлаа.
Энэ тусгай үүргийн нислэгээр 255 иргэн эх орондоо ирж байна.
Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивлаж буй 1сая долларын үнэ бүхий тусламжийн барааг тээвэрлэн хүргэсэн тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ-руу үйлдэж буй нислэг гэдгээрээ онцлог ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.