УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч П.Анужинг нэрээ татсан мэтээр сонгогчдыг төөрөгдүүлж утсаар ярьсан талаар хуульч, өмгөөлөгч З.Буяндаваагаас тодрууллаа.
2020 оны 6 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг хагалан бутаргах зорилготой, яс хаясан, сонгогчдын сонгуулийн эрхээ эдлэхэд саад учруулах хууль бус үйлдэл гарчээ. Тухайлбал, иргэд, сонгогчдыг төөрөгдүүлэх зорилгоор 93111511, 98182737, 93171411, 98191898 гэх зэрэг дугааруудаас сонгогчдын гар утас руу ярьж Пүрэв-Очирын АНУЖИН-д саналаа битгий өг, П.Анужин нэрээ татсан хэмээн худал мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль бус үйлдэл явуулсныг баримтжуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.