СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: Ялалтын баярын жагсаалтай зэрэгцэн коронавирусийн халдварын тохиолдол 600,000-д хүрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан түүхэн үйл явдлын 75 жилийн ойн баярыг тавдугаар сарын 9-ний өдөр тэмдэглэх ёстой байсан ч коронавирусийн халдварын тархалт эрчтэй нэмэгдэж байсан тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар  баярын жагсаалыг .

Баярын жагсаалтай зэрэгцэн хойд хөршид коронавирусийн халдварын тохиолдол 600,000-д хүрсэн тухай мэдээллээ. Мягмар гарагийн байдлаар сүүлийн 24 цагт коронавирусийн 7,425 шинэ тохиолдол бүртгэгдэж, 153 хүн нас баржээ. Ингэснээр тус улсад цар тахлаар нас барсан нийт 8,359 иргэн бүртгэгджээ. Оросын Засгийн газар хатуу чанга хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байсан ч энэ сараас эхлэн хорио цээрийг суллаад байгаа юм.

Хэдийгээр хорио цээрийн дэглэмийг сулруулсан ч олон нийтийн цугларалт арга хэмжээг хориглосон хэвээр байгаа. Тиймээс .

Баярын жагсаалд зайлшгүй байлцах хүмүүс бол дайнд оролцож эх орныхоо төлөө халуун амиа өргөхөд бэлэн байсан ахмад дайчид тул тэднийг биечлэн ирэхийг урьсан байна. Хэрэв хоорондоо зай барих дүрмээ чанд баримталж чадвал амны хаалт зүүх шаардлагагүй гэж эрх баригчид үзжээ. Мөн жагсаалд уригдсан зочдод коронавирусийн шинжилгээ хийх ажээ.  

Уригдсан зочдын дунд ЗХУ-ын түнш байсан Хятад, Монгол, Серби зэрэг улсуудын төлөөлөгчид багтсан талаар ВВС мэдээлэв. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хятадын дарга Си Зиньпин нар тавдугаар сарын 9-ний жагсаалд уригдсан байсан ч товлосон хугацаанд жагсаал болоогүй тул цуцлагдсан. Харин Серби, Беларусийн төрийн тэргүүнүүдээс гадна Европын удирдагчид өнөөдөр Улаан талбайгаас баярын жагсаалыг үзэж сонирхоно хэмээн мэдэгджээ.

Ерөнхийлөгч Путины хувьд өнөөдөр болох баярын жагсаал тун онцгой. Учир нь энэ долоо хоногт улс орон даяар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалт явуулна. Уг бүх нийтийн санал хураалтаар Путин 2024 он дуустал төрийн эрхэнд байх эсэхийг шийдвэрлэх ажээ. Одоо байгаа Үндсэн хуулиар төрийн тэргүүний суудалдаа суух хугацаа нь дуусч байгаа юм.

Эх сурвалж: ВВС, Moscow Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.