СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британи: Кино театр, музей, үзэсгэлэнгүүдийг нээнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн бүрэлдэхүүн Англид ирэх долдугаар сарын 4-ний өдрөөс кино театр, музей, үзэсгэлэнгүүдийг нээхээр төлөвлөсөн гэдгийг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Тэрээр коронавирусийн улмаас царцаасан эдийн засгаа сэргээхийн тулд энэ мэтчилэн хорио цээрүүдийг алхам алхмаар сулруулна гэсэн байна.

Түүнчлэн гуравдугаар сараас хойш хаалттай байсан өргөн чөлөөнүүдийг удахгүй олон нийтийн өмнө нээлттэй болгоно хэмээн амласан байна. Хоорондоо хоёр метрийн зай барих дүрмийг хэрэгжүүлсэн тохиолдолд пабуудыг нээх тухай ч Ерөнхий сайд дурджээ.

Дэлхий даяар 9,1 сая иргэн халдварлаад буй коронавирусийн батлагдсан 300,000 гаруй тохиолдол Их Британи даяар бүртгэгдээд байгаа юм. Тус улсад хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш өнгөрсөн 24 цагт халдварын мянга орчим тохиолдол илэрч, 15 хүн нас барсан нь хоногт хамгийн бага үзүүлэлт ажээ.

Ерөнхий сайд олон нийтийн газруудыг нээж, хорио цээрийг үе шаттайгаар суллах төлөвлөгөөгөө орон нутгийн цагаар мягмар гарагийн өдөр Парламентын танхимд танилцуулахаар зэхсэн байна. Мөн долдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хоорондоо хоёр метрийн зай барих дүрмийг нэг метр болгон багасгах өөрчлөлтийг ч танилцуулна хэмээн эх сурвалж мэдээлэв.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.