СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2020-06-23

ВИДЕО: Монголд нум сумаар янгир агнажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Дэлхий даяар ангийн аялалд гарч, өөрт учирсан адал явдлаа бичлэгээр дамжуулан хуваалцдаг Испани иргэн Педро Ампуэро өнгөрөгч 2018 оны есдүгээр сард Монгол улсад зочлон, нум сумаар янгир агнажээ.

Алтайн нуруу руу аялан, нутгийн иргэдтэй ан хийх сонирхлоороо нэгдэж, нөхөрлөсөн Педро сэтгэл санаа, бие махбодын хувьд хүнд хэцүүхэн нөхцөл байдлын дунд энэ удаагийн баримтат киногоо хийсэн аж. Харамсалтай нь тэрээр Монголд байхаар төлөвлөсөн есөн хоногийнхоо турш амжилт ололгүй, дараа өдөр нь Испани руу буцахаас өөр аргагүй болсон байна.

Гэвч Педро бууж өгсөнгүй, хоёр долоо хоногийн дараа Монгол руу эргэн ирэхдээ камерын баггүй, ганцаараа иржээ. Тэрээр монгол анчидтай хэрхэн хамтран ажиллаж, хоёр дахь оролдлогоороо хэрхэн санасандаа хүрэхийг энэхүү баримтат киногоор харуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.