Алдарт Стоунхенж чулуун цогцолборын ойролцоогоос археологичид шинэ чулуун зэвсгийн үеэс улбаатай хоёр км орчим дугуй хэлбэртэй цогцолбор бүхий олдвор олжээ. Брэдфордийн их сургуулийн эрдэмтдийн баг олдворыг хөрсний гүнээс малтсан бөгөөд МЭӨ 2500 жилийн өмнөөс үүдэлтэй хэмээн таамаглаж байна.
Одоогоор 20 орчим тусдаа олдворыг амжилттай малтсан ч археологичид анх 30 гаруй байсан гэж үзжээ. Ойролцоогоор 10 метрийн зузаантай босоо байгууламж нь одоо байгаа Стоунхенжээс 15 дахин том, тойрог хэлбэрийн суперхенж хэмээн таамаглаж байна.
Эдгээр олдворыг “Стоунхенжийн нуугдмал байдал” төслийн хүрээнд олж илрүүлсэн байна. Стоунхенжийн ойролцоо тайлагдаагүй олон нууц байгууламж бий гэдэгт эрдэмтэд итгэдэг юм.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.