Холливудын алдарт бүтээлүүдийн нэг Бэтмэний цувралуудын найруулагчаар ажиллаж байсан нэрт найруулагч Жоэл Шумахер хорт хавдартайгаа жилийн турш тэмцсээр 80 насандаа таалал төгсчээ.
Тэрээр Бэтмэний цувралуудаас гадна “Ариун Элмогийн түймэр”, “Орхигдсон хөвгүүд”, “Мөхөж буй залуу нас” зэрэг олон алдартай бүтээлийг төрүүлсэн авьяаслаг найруулагч юм.
Шумахер хувцас дизайнерын сургуулийг төгсөж, Холливудад уг мэргэжлээрээ ажиллахаас өмнө үзүүлэнгийн манекануудыг хувцасладаг байжээ. 1970-аад онд зохиолч болж телевизийн кинонууд дээр ажиллаж эхэлсэн байна.
Түүний сүүлийн үеийн ажлуудаас нэрлэвэл Нетфликсийн “Хөзрөн байшин” цувралын хэд хэдэн бүлэг, “Дуурийн театрын усан оргилуур” хөгжимт киног найруулжээ. Шумахер нь ижил хүйстнээ сонирхогч байснаа олон нийтэд ил зарласан билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
horwoo 1-r tsewershij dee