СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-23

Улаанбуудайн тариалалт өнгөрсөн оныхоос 10.6 хувиар өсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан  хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 9-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалалт хийгээд байгаагаас үр тариа 375.1  мянган га-д, үүнээс улаанбуудай  358.3  мянган га-д, төмс 17.4 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тосны ургамал 56.1 мянган га-д, тэжээлийн ургамал 28.8  мянган га-д, жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д  тус тус тариалснаар улаанбуудайн тариалалт 100.4 хувь, төмс 117.0 хувь, тосны ургамал 135.2 хувиар тус тус  давж биелсэн бөгөөд цаашид хүнсний ногоо, тэжээлийн таримлын тариалалтын дүн нэмэгдэх боломжтой гэж тооцож байна.

Тариалалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу тариалагдаад байна.

 Нийт тариалсан талбайн 73.6 хувь буюу 261.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.   

.    

 Энэ сарын 19-ны байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил, 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байгаа бөгөөд шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн  гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Таримал ургамлын ургалтын үеийн хог ургамалтай тэмцэхэд 1.2 тэрбум төгрөгийн гербицид, уринш боловсруулалтад 2.1 тэрбум төгрөгийн шатахуун, төрөл бүрийн бордоо нийлүүлэхэд 1.3 тэрбум төгрөг, нийтдээ 4.6 тэрбум төгрөгийн бараа ажил үйлчилгээг Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр дамжуулан зээлийн аргаар хэрэгжүүлэхээр зохион байгуулан ажиллаж байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.