СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлснийг хүлээн зөвшөөрлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Өмнөд Солонгос улсад эрүүл мэндийн газрын ажилтнууд коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тус улс халдварын тархалтыг 10,000 гаруйгаас хэтрүүлэлгүй барьж чадсан ч ирэх саруудад Ковид-19 бүрэн арилахгүй, тархалт үргэлжилнэ хэмээн таамаглаж байна.

Халдварт өвчний хяналтын төвийн тэргүүн Жун Юн Кён цар тахлын эхний давлагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард дууссан гэж үзжээ. Үүний дараа тавдугаар сард нийслэл Сөүл хотын шөнийн клубуудаас халдвар дахин илэрч нэмэгдсэн билээ. Энэ хооронд өдөр тутамд коронавирусийн халдварын тохиолдол тэг хүртэл буурсан үзүүлэлтийг харуулж байсан юм.

. Энэ байдал цаашид тасрахгүй хэдэн сарын хугацаанд үргэлжилнэ хэмээн тааварлаж байгаа тул халдварын хоёр давлагаа эхэлсэн гэж үзжээ.

Сөүл хотын өмнөд хэсэгт олон нийтийн цугларалт, музей, номын сангуудыг хаасан байна. Хотын дарга нийслэл хот даяар нийтээс зай барих хатуу чанга дүрэм эргэн хэрэгжиж болзошгүй гэдгийг анхаарууллаа.

Одоогоор БНСУ-д халдварын 12,500 орчим батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 281 хүн нас баржээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.