Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг лабораторит хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэлээ.
“Уул овоо тахих Монгол зан үйл" өв 2017 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн. Монголчуудын "Уул овоо тахих зан үйл" нь байгаль, соёлоо хадгалж, хамгаалах, үр хойчдоо зааж сургах нарийн ёс, уламжлалтай уламжлалт мэдлэг, дадал юм.
Соёлын өвийг тахилга, шүтлэгийн зорилгоор эх төрхийг алдагдуулж, сүйдлэхгүй байхыг уриалж, соёлын өвөө хайрлан хамгаалцгаая!!!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.