ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Коронавирус нь дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэн есөн сая хүн өвчилж 470 мянган хүн нас барсан байна. Улмаар 4.9 сая хүн эдгэрч, 3.7 сая хүн эмчлүүлж байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цаг 124 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас баржээ.
ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 7600 шинэ тохиолдол бүртгэгдэж 95 хүн нас барсанаар өвчлөлийн тоогоор дэлхийд дөрөвт орж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай 119 дугаарт 161 дуудлага ирснээс ихэнхи нь клиникийн эмнэлзүйн зөвөлгөө авчээ. Мөн иргэд нийтийн тээвэрт амны хаалтгүй явж байгаа талаар шүүмжилжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс зургадугаар сарын 22-ны өдөр нийт 426 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 424 хүний шинжилгээ сөрөг гарч коронавирус илрээгүй. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр иргэний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Насны хувьд 26,31 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс ХӨСҮТ-ын эмчилгээнд орлоо.
Дахин таван хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн сайн мэдээтэй байна. Эдгэрсэн таван хүн бүгд оюутнууд бөгөөд 19-24 настай 40 хоног эмчлэгдэн гарлаа.
Монгол улсад 215 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс нийт 158 хүн эмнэлэгээс гарч, дараагийн сувилал руу шилжээд байна. Одоогоор 57 хүн эмчлэгдэж байгаа бол биеийн байдал хүндэвтэр зургаа, хөнгөн 51 хүн байгаа юм. ХӨСҮТ-д одоогоор 106 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.