Дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргасан 11.600 гаруй иргэн байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш 10 мянга орчим иргэн эх орондоо ирснийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон ч Засгийн газраас хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байгаа юм. Тэднийг тусгай нислэг болон газраар татан авах ажлыг шат дараалан зохион байгуулсаар байна.
Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд зургадугаар сарын 21-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэх онгоц АНУ-г зорьсон. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан 250-260 иргэн ирэх бөгөөд тусгай үүргийн онгоц маргааш /2020.06.24/ Улаанбаатарт газардах аж.
Тэгвэл МИАТ ТӨХК-ийн Москва–Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь энэ сарын 24-ний өдрийн 20:00 цаг болж өөрчлөгдсөн байна.
Дээрх нислэгээр нутаг буцах иргэд онгоцонд суухынхаа өмнө коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна тусгаарлах байр, тусгаарлах байр руу хүргэх автобусны төлбөрүүдийг хийсэн байх ёстой.
Дашрамд дурдахад, ирэх сард таван удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ. Үүнд:
Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор татан авах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.