СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-06-23

Ковид-19-тэй хүний линз, нүдний шилийг сольж зүүснээр халдвар авах эрсдэлтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Коронавирусийн эргэн тойронд: Тандалт судалгааны тойм-23

  1. Сингапурын үндэсний их сургуулийн судлаачид коронавируст халдвараар өвчилсөн 11 хүүхдийн завьжнаас авсан сорьцны есөд нь коронавирус илрүүлсэн байна..
  2. Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-тэй 1099 өвчтний есөн хувьд нь нүдний салст улайж үрэвссэн нь тогтоогджээ. Өвчтний нулимсанд коронавирус илэрсэн бөгөөд .
  3. АНУ-ын Дрексель их сургуулийн эрдэмтдийн багц судалгаагаар коронавируст халдвартай хүний 53 хувь нь үнэрлэх мэдрэмж, 43 хувь нь амтлах чадвараа түр алддагийг тогтоожээ. Эрдэмтэд үнэрлэх болон амтлах мэдрэмжид өөрчлөлт орох нь коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж байна.
  4. Израилын судлаачид цахилгаанаар цэнэглэж өндөр хэмээр халдваргүйтгэдэг амны хаалт бүтээжээ. Энэ цэнэглэгч 30 минутад нян, бичил биетийг устгадаг ажээ.
  5. КОВИД-19-тэй өвчтөнтэй ойр байгааг мэдээлдэг гар утасны аппликейшнийг олон оронд хэрэглэж эхэлсэн бөгөөд Герман, Япон улсад ч нэвтрүүлжээ. .
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.