Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Сонгуулийн Ерөнхий Хороо болон Нийслэлийн Сонгуулийн хороонд тус тус шаардлага хүргүүлж байгаа талаар "Өөрлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын Ерөнхий менежер С.Гэрэлмаа, "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын УЗ-ийн гишүүн Т.Амарзаяа нар мэдээлэл хийлээ.
Тус сүлжээнийхэн сонгогчийн эрх ашгийг төлөөлөн хөндлөнгийн ажиглалт, хяналт тавих хүсэлтээ нийслэлийн есөн дүүргийн 99 хороо, таван аймгийн 14 хэсгийн хороон дээр ажиглалт хийх хүсэлтээ гаргажээ.
Гэтэл санал авах хэсгийн хороодын гуравны нэг нь “Санал авах байрны зай талбай бага байна” гэх шалтгаанаар ажиглалт хийлгэхээс цааргалсны зэрэгцээ 2-5 цаг л ажиглалт хийж болно гэх зэргээр хориглолт хязгаарлалт тавьж байгаа аж.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнийхэн сонгуульд хяналт, ажиглалт хийх хүмүүсээ тусгай аргачлалын дагуу сургалтад хамруулж бэлтгэсэн, бүтэн өдрийн турш тасралтгүй хяналт, ажиглалтад хийж үр дүнтэй тайлан гаргана хэмээн хэлж байна.
Дээрх сүлжээнийхэн өмнө нь 2012, 2013, 2016, 2017 оны сонгуулийг ямар нэгэн хориглолт саадгүйгээр ажиглан хянаж байжээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.