Төвийн болон зүүн аймгуудын нутгаар өнөөдөр усархаг бороо орох тул үер усны аюулаас болгоомжтой байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.
Бага насны хүүхдүүдээ голын эрэг, ай савд тоглуулахгүй байх, үерийн далан, ус зайлуулах хоолойны ус нэвтрүүлэх чадварыг сайжруулах орон нутгийн удирдлагууд онцгойлон анхаарахыг зөвлөлөө.
Энэ сарын 20-22-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.3-69.0 мм дуу цахилгаантай усархаг аадар бороо орсны улмаас автозам болон төмөр замын далан урсаж, их хэмжээний хохирол учраад байгаа. Иймд үерийн ам, жалга гуу дагуу суурьшсан айлууд онцгой сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.