Энэ сарын 26-ны өдрөөс одоогоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа.
Өмнө нь хөл хорионы хүрээнд 22 цаг хүртэл ажиллаж байсан билээ. Харин бааруудыг хаасан хэвээр байна. Өнөөдрөөс бүх төрлийн музей, номын сангийн үйл ажиллагааг нээж байгаа.
Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Өмнө гарсан хэд хэдэн захирамжийг 280 гаруй аж ахуй нэгж зөрчиж, үйл ажиллагаа явуулсан. Үүний хүрээнд хуулийн дагуу арга хэмжээ авч, 70 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлж, шийдвэрлүүлсэн. Мөн гар дээрээс согтууруулах ундаа худалдаалах зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллана. Зургадугаар сарын 30-ны хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.