СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-22

ВИДЕО: Үерээс 30 хүний амь насыг аварч, эвдэрсэн авто замуудыг засварлаж, хөдөлгөөнийг нээлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орлоо. Борооны улмаас ихэнх нутгаар үер бууж орон нутгуудаар нэлээд хохирол учрав.

ОБЕГ Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Л.Тамир: Үерээс 30 хүнийг аварч хамгаалав 

Энэ сарын 21-ний өдөр Төв аймаг болон Говьсүмбэр аймгийн нутгаар түр зуурын усархаг аадар бороо орлоо. Дээрх усархаг аадар борооны улмаас Төв аймаг болон Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 6067 мал хорогдсон байна. Мөн 409 өрх, 53 хашаа, 10 орчим автомашин үерт өртжээ. ОБЕГ-аас зургадугаар сарын 21-нд давхардсан тоогоор тус үйл ажиллагаанд 81 албан хаагч, 20 техник хэрэгсэл ажиллаж үерийн аюулаас 30 хүний амь насыг аварсан байна. . Зуун мод сумын 600м3 үер усанд өртсөн байруудын усыг мөн соруулан ажиллаа.

Эвдэрсэн авто замуудыг засварлаж, хөдөлгөөнийг нээсэн

Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллээр үерийн улмаас Улаанбаатар-Мандалговийн чиглэл, УБ- Чойрын чиглэл, УБ-Өндөрхааны чиглэлд авто тээвэр зорчих боломжгүй болсныг зам тээврийн салбарын ажилчид албан хаагчид шөнөжингөө янзлан хугацаанаас нь өмнө нээлээ. Үер уснаас үүдэлтэй зам тээврийн гэмтлийг тодорхойлоод явж байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд 470 орчим хүн ажиллаж байна

.

  • Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн.
  • Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд ороод байна.

 ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.  

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орох төлөвтэй байна

Түүнчлэн цаг уурын байгууллагаас “Өнөөдөр шөнө, маргааш төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орно. Аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг иргэдэд анхааруулж байна. ” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.