СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-22

Улаанбаатар хотын 11 номын сан, 12 музейн үйл ажиллагааг нээнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж багаа билээ. Тухайлбал, амралын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтесийн газрын үйл ажиллагааг нээсэн.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдэгдэв. Гэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг сайтар зохион байгуулахыг анхааруулав.

Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг сунгаж, ажиллаж байна. .
Улаанбаатар хотын хэмжээнд 11 номын сан, 12 музей үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.