Кристофер Жеррод Дули Жуниор буюу Хар салхи Крис нэрээрээ олонд танигдсан Америкийн реппер хоёрдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлагджээ. Түүнийг Луйзанагийн Шревепортад өнгөрсөн баасан гарагт буудуулж нас барсан эрэгтэйн амийг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэсэн байна.
Хэрэг баасан гарагийн шөнө 01 цагийн үед гарсан бөгөөд цагдаагийн офицеруудыг ирэхэд олон удаа буудуулсан эрэгтэйн цогцос олджээ. Уг эрэгтэйг 32 настай Шревепортын иргэн Данзериа О Фаррис болохыг мэдэгдсэн байна.
31 настай реппер эрэгтэйн амь насыг хөнөөсөн байж болох гол сэжигтэн болоод байгаа юм. Мөрдөгчид хяналтын камерын бичлэгийг үзээд реппер өөрийгөө хамгаалах оролдлого хийгээгүй гэж үзсэн тул хоёрдугаар зэргийн хүн амины гэмт хэрэгт буруутгажээ.
Түүнчлэн хар салхийн унаж явсан машин Техас мужаас хулгайлагдсан гэсэн бүртгэлтэй байсан тул хулгайн эд зүйлс эзэмшиж байсан хэрэг нэмэгджээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.