СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХБНГУ-д дэлгүүр дэлбэлж, цагдаа нар луу дайрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ХБНГУ-ын Штутгат хотын төв хэсэгт шөнийн цагаар гарсан үймээн самууны үеэр хэд хэдэн бүлэг хүмүүс дэлгүүрүүдийн цонх хагалж, дээрэмдэн, цагдаагийн машин руу дайрчээ. Германы баруун өмнөд хэсэгт гарсан уг хэргийн улмаас 19 цагдаагийн ажилтан шархдаж, 12 цагдаагийн машинд гэмтэл учирсан гэж  мэдэгдэв.

Албаныхан 17 настай иргэнийг хар тамхины хэрэгт сэжиглэн, байцаасны дараа дээрх нөхцөл байдал үүссэн болохыг хотын Цагдаагийн газрын дэд ерөнхийлөгч Томас Бергер сэтгүүлчдэд хэлжээ. .

Цагдаагийн ерөнхийлөгч Фрэнк Лутцийн хэлснээр сүүлийн 3-4 долоо хоногийн хугацаанд хотын нөхцөл байдал бага багаар хурцдаж байсан аж. Штутгат хотын зарим иргэд хэсэг хугацааны турш олон нийтийн газар архидан согтуурч, нийгмийн цахим сүлжээгээр цагдаа нарын талаар түрэмгий, доромжлолын өнгө аясыг ихээр илэрхийлэх болжээ.

Үймээн дэгдээгчид гар утас, үнэт эдлэлийн дэлгүүр зэргийг дээрэмдэн, түргэн хоолны газруудыг ч сүйтгэсэн байна. Тэд нийтдээ 40 дэлгүүр сүйтгэж, есөн аж ахуй нэгж газрыг дээрэмджээ.

Нөхцөл байдлыг хяналтад оруулахын тулд 200 гаруй нэмэлт цагдаа хотын төвд очин ажиллаж, үүр цайхад үймээн самуун намжсан аж. Гал сөнөөгчид болон иргэний хамгаалалтын сайн дурынхан эвдэрсэн дэлгүүрүүдийг засаж эхэлжээ. Одоогийн байдлаар цагдаа нар 24 хүнийг баривчлаад байгаагаас 12 герман, 12 нь Германы иргэд биш гэж тодорхойлогдоод байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.