Галт бөгжин хиртэлт буюу сар дэлхийгээс хол зайтай байх үе таарсан тул наран дотор цагираглан харагдаж тойрог хэлбэр үүсгэсэн хиртэлт өчигдөр ням гарагт Африк, Араб, өмнөд Азийн орнуудад харагдсан билээ. Баруун Африк, Арабын хойг, Хятадын өмнөд нутаг, Тайваний оршин суугчид ойрын хэдэн жил дахин тохиохгүй ховор нар хиртэлтийг харжээ.
Эдгээр бүс нутагт гэрэл зураг сонирхогчид богино хугацаанд ажиглагдаад өнгөрсөн ховор мөчийг гэрэл зургийн дурандаа буулгасан байна. Энэ жил дэлхийн хамгийн урт өдөр, богино шөнө буюу нар буцах өдөртэй давхацсанаар илүү онцлог байжээ.
БНХАУ-ын Гуанжоуд:
Филиппиний Манилад:
Тайваньд:
Энэтхэгийн Мумбайд:
Пакистаны Карачид:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.