СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Коронавирусийн халдвар долоогоор нэмэгдэж, нийт 213 боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ын ерөнхий захирал Д.Нямхүүгийн хэлснээр 2020 оны 06-р сарын 21-нд ХӨСҮТ-өөс нийт 359 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 352 сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй. Харин долоон хүнд вирус илэрлээ. . Мөн ХӨСҮТ-өөс дахин долоон хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ. 19-45 насны хоёр жирэмсэн, хоёр энгийн иргэн, гурван оюутан эмчлэгдэн гарч байна. Ийнхүү .

Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 9 сая 31 мянган хүн өвчилж, 469 мянган хүн нас баржээ. Коронавируст халдвар нь ердөө зургаа хоногт саяар нэмэгдлээ. Сүүлийн 24 цаг 122 мянган хүн шинээр өвчилж, 3,000 гаруй хүн нас барсан байна.

Хөрш ОХУ-д өвчлөл 7,728 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нийт найман мянга гаруй хүн нас баржээ. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 44-147 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Манай улсад сүүлийн 24 цагт хоёр хүн ажиглалтад орж зургаан хүн ажиглалтаас гаран гэрийн тусгаарлалтад орлоо. Одоогоор нийт 2,183 хүн тусгаарлах байранд байна. Тусгаарлах байранд 1-5 насны 115, жирэмсэн 46, архаг хууч өвчтэй 277 иргэнд 26 их эмч, 58 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж буй найман хүний биеийн байдал хүнд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай 119 дугаарт 120 дуудлага ирэн коронавирусийн талаар зөвлөгөө авжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.