Украин улсын нийслэл Киев хотын орон сууцанд хий дэлбэрч, дөрөвдүгээр давхраас наймдугаар давхар хүртэл орон сууцны барилга нурсан талаар тус улсын Онцгой байдлын албаны хэвлэлээс өнөөдөр өглөө мэдээлжээ.
Аврах багийнхан 21 хүнийг барилгаас нүүлгэн шилжүүлж, гурван хүнийг нурангиас аварсан байна. Дараа нь Онцгой байдлын ажилтнууд нуранги дороос амиа алдсан хоёр хүнийг гаргаж авсан талаар мэдээлсэн байна.
Тэгвэл одоогийн байдлаар цагдаа нар уг орон сууцны дэлбэрэлт хийн асуудлаас үүдэлтэй эсвэл тэсрэх төхөөрөмжтэй холбоотой эсэх хоёр хувилбарыг судалж байгаа болохыг Дотоод хэргийн сайд Арсен Аваков мэдэгдэв. Түүний хэлснээр мэргэжилтнүүд аль хэдийн ослын газраас цуглуулсан материалын дээжид үзлэг хийж байгаа ажээ.
Ослын газарт нийт 420 цагдаагийн албан хаагч болон аврах ажилтнууд 60 орчим тоног төхөөрөмж ашиглан ажиллаж байна.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.