СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-21

Ялалтын парадыг шууд дамжуулахгүй гэсэн МҮОНТВ-ийн шийдвэрт ЭСЯ-ны ажиглагчид "эмзэглэжээ"

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Улаан талбайд энэ сарын 24-нд зохион байгуулагдах Ялалтын парадыг шууд дамжуулах эрхийг аваад байсан МҮОНТВ удалгүй дамжуулахгүйгээр шийдвэрлэсэнд "Оросын Элчин сайдын яамны ажиглагчид" гэх нөхөд эгдүүцэж байгаагаа ОХУ-ын Монгол дахь ЭСЯ-ны фб хуудсаар "мэдэгдэв". 

Тэд "Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн Захирлуудын зөвлөл Ялалтын парадыг шууд дамжуулах төлөвлөгөөнөөсөө татгалзав. Яагаад ч юм тэд ийнхүү шууд дамжуулалт нь Монголын сонгогчдын саналд нөлөөлж болзошгүй хэмээн үзжээ. Ийм сонин шалтгаар шууд дамжуулалтаас татгалзсан нь биднийг мөрөө хавчихад л хүргэсэн" гэсэн байна. 

Улмаар ажиглагчид "Та төсөөлөөд үз дээ! Үдээс хойш 15-16 цагийн хооронд дамжуулах Ялалтын парадыг үзчихээд, монгол цэргүүд Улаан талбайгаар хэрхэн алхаж байгааг шагшан магтчихаад, хэний төлөө саналаа өгөхөө тодорхой шийдээгүй, эсвэл эргэлзсээр байгаа иргэд саналаа өгөхөөр гэрээсээ гарлаа. Тэгээд тэд хэний төлөө саналаа өгнө гэж?" хэмээн эгдүүцлээ тайлбарлажээ. 

Харин үүний хариуд МҮОНТВ-ийн ерөнхий захирал Н.Нинжжамц "Шууд хэлье. #MNB #МҮОНРТ хэзээ? ямар нэвтрүүлэг? аль сувгаараа? гаргахаа өөрсдөө шийддэг. Монгол улсын Их хурлын сонгуулийн санал хураалтын өдөр Улаан талбайгаас баярын парад дамжуулах боломжгүй гэдгээ албан шугамаар мэдэгдсэн. #MNB #МҮОНРТ -ээс уучлалт гуйхыг шаардаж байна. Манай улсын олон нийтийн ТВ-ийн асуудалд бүдүүлгээр доромж үгүүд хэрэглэж хандсанд харамсаж байна" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.