СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын кактусын цагдаа нар ховор ургамлыг хамгаалж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Техас мужийн “Big Bend” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хуурай, тэгш талд “чулууны амьд кактус” хэмээх нэгэн өвөрмөц кактусны төрөл ургадаг байна. Тэгвэл тус улсын тусгай ажилтнууд АНУ, Мексикийн хилийн ойролцоо эдгээр кактуснуудыг хууль бусаар тээвэрлэж байсан гэмт хэргийн бүлгэмийг баривчилжээ.

“Эд бол ердийн нэг кактус биш. Тэд ямар ч өргөсгүй, зөөлөн учир тэднийг тэдди баавгай гэх тохиолдол бий” хэмээн байгаль хамгаалах чиглэлээр мэргэшсэн ботаникч Карен Литтл хэлэв. Албан ёсоор “Ariocarpus fissuratus” гэгддэг эдгээр ургамлууд нас бие гүйцэх хүртэл хэдэн арван жил болдог бөгөөд тэдний үндсийг зэрлэг гахай түүж иддэг аж. Гэвч одоо тэд илүү аюултай махчин амьтантай тулгараад байна. “Одоо бол хүмүүс илүү том аюул заналхийлж байна” гэдгийг Литтл онцолсон юм.

Нэн ховор байдаг энэхүү кактус Европ, Азид эрэлт ихтэй болсон бөгөөд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдийн анхаарлыг татдаг талаар “Big Bend”-ийн гурван мянга гаруй квадрат км цөл газрыг хариуцсан АНУ-ын Загас, ан амьтан хамгаалах албаны тусгай төлөөлөгч Филипп Лэнд хэлжээ. Тэрээр “” гэв.

Энэ удаагийн баривчилгаагаар Лэнд ба түүний кактусын цагдаа нар дөрвөн мянга орчим ховор кактусыг хураан авсан хэдий ч энэ тоо нь жил бүр хулгайлагддаг хэдэн арван мянган кактустай харьцуулахад юу ч биш гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.