СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Солонгос дууны тэмцээнд дахин монгол оролцогч өрсөлдлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Монгол дуучин Н.Идэрмөнхийн өрсөлдөн, тавдугаар дугаарын ялагч буюу “Хаан” болж байсан БНСУ-ын “Е” сувгийн “Topgoal Rhapsody” дууны тэмцээний наймдугаар дугаар өнгөрөгч бямба гарагт болж өнгөрлөө. Энэ удаагийн дугаарт долоо дахь “Хаан” болохоор өрсөлдсөн зургаан гадаад оролцогчийн дунд өөр нэгэн монгол дуучин, Э.Энхбаяр байлаа.

Солонгост ирээд жил гаруй л болж байгаа түүний үзүүлбэр хамгийн эхэнд гарав. Тэрээр . Э.Энхбаяр энэ дууг сонгох болсон шалтгаанаа тайлбарлан “.

Түүнчлэн тэрээр өөд болсон аавынхаа төлөө Солонгос улсад ирж, дуучин болохоор шийдсэнээ дэлгэсэн юм. Энэ талаар тэрээр “Аав маань намайг жоохон байхаас л надад байнга дуу дуулж өгдөг байсан. Ингээд би багаасаа дуучин болохыг мөрөөдөх болсон. “. Хэдий аав маань намайг тайзан дээр байхыг нэг ч удаа харж байгаагүй ч өнөөдөр миний үзүүлбэрийг тэнгэрээс үзэх байх аа. Надад “Сайн байлаа, их хичээсэн шүү” гэж хэлэх байсан байх” хэмээн өгүүлсэн байна.

Харин түүний чадварлаг үзүүлбэрийг шимтэн сонссон шүүгчид гайхаж биширснээ илэрхийлэн, тэмцээний эхнээс ширүүн өрсөлдөгч гарч ирлээ хэмээн Э.Энхбаярыг магтав. . Сонсоход таатай байлаа” гэсэн бол өөр нэгэн гадаад шүүгч “Солонгост ирээд жил гаруйхан болоод, солонгос хэлийг зургаахан сар сураад ийм тайзан дээр гарч, ийм үзүүлбэр үзүүлнэ гэдэг бол гайхалтай хэрэг. Тайзан дээр байх төрөлхийн авьяастай гэж бодож байна” хэмээн дээгүүр үнэлсэн юм.

Эцэст нь Э.Энхбаяр 926 оноо аван, түүний дараа дуулсан хятад оролцогчийг ялаад байсан ч, харамсалтай нь гурав дахь дуучинд оноогоороо дийлдэн, тэмцээнийг орхих болсон юм. Тэрээр “Өдийг хүртэл тусалж, дэмжсэн хүмүүст баярлалаа. Цаашид дуучин болохоор хичээх болно” гэсэн үгээр уг тэмцээн дэх аяллаа өндөрлөлөө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.