БНСУ-ын “Е” сувгийн “Topgoal Rhapsody” дууны тэмцээнд монгол оролцогч Н.Идэрмөнх өрсөлдөн, олон солонгосчуудын "дуулахад маш хэцүү" хэмээн нэрлэдэг Им Жэ Бомын “Чиний төлөө” дууг дуулан, энэ удаагийн дугаарын ялагч болжээ.
“Topgoal Rhapsody” нь К-поп-т дуртай гадаадын оршин суугчдын оролцдог дууны тэмцээн юм. Уралдаанд оролцогчид солонгосчуудын одоо ч дуртай байдаг 80, 90-ээд оны шилдэг дуунуудыг сонгон дуулах нь элбэг. Мөн эдгээр дуунуудыг зөвхөн солонгос төдийгүй эх хэлээрээ дуулах шаардлагатай бөгөөд тэмцээний эцсийн ялагч нь өөрийн гэсэн цомгоо гаргах боломжтой болдог юм.
Уг нэвтрүүлгийн өнгөрөгч бямба гарагт гарсан тавдугаар дугаарын сэдэв нь “Караокед хориглох дуунууд” нэртэй байжээ. Биг Мамагийн “Огцролт”, Им Жэ Бомын “Чиний төлөө” зэрэг хэн хүний дуулж чаддаггүй дуунуудыг гадаад оролцогчид эх хэл дээрээ хөрвүүлэн, чадварлагаар өөрсдийн болгож дуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр магтан бичжээ.
Харин монгол залуу Н.Идэрмөнхийг дуулан дуусахад шүүгчид суудлаасаа босон алга ташиж, эрхий хуруугаа гозойлгон, “Одоог хүртэл харсан оролцогчдоос хамгийн шилдэг нь байлаа” гэсэн юм. Нэгэн шүүгч түүнийг “Сэтгэл хөдлөлөө барин, хэмжээтэй дуулсан учир дуу илүү гунигтай сонсогдлоо” гэсэн бол өөр нэгэн шүүгч “Монгол хэл дээр дуулахдаа өргөлт өгч байгаа хэсгүүд нь солонгос хэл дээр дуулах үетэй бараг адил байна. Их бодол гаргаж, гайхалтай орчуулан, гайхалтайгаар дуулсанд баярлалаа” гэв.
Эцэст нь, Н.Идэрмөнх нийт 975 оноог аван, түүний өмнөх гурван оролцогчийг ялан, 950 оноогоор ялагч болохоор таамаглагдаж байсан филиппин оролцогч Микиг буулган авч, дугаарын ялагч болжээ. Түүнчлэн тэрээр дөрвөн шүүгчээс 100 оноо авч, тэмцээний шинэ рекорд тогтоосон байна.
Н.Идэрмөнхийн солонгос хэвлэлүүдэд өгсөн ярилцлагаас хүргэе.
-Ялагч болсон сэтгэгдэл?
-Үнэхээр мөрөөдөж байсан зүйл минь. Үргэлж бодож явдаг зүйл маань биелсэнд их баяртай байна. Нэвтрүүлэг гарсны дараа надад маш их баяр хүргэсэн мессеж ирсэн. Солонгос улсад амьдардаг монголчууд миний өмнөөс маш их баярласан.
-Им Жэ Бомын “Чиний төлөө” дууг сонгох болсон шалтгаан?
-Монголд байхдаа би Им Жэ Бомын нэгэн дууг сонсоод их шимтэн сонсдог байсан. “Чиний төлөө” гэх дууг Солонгос улсад ирээд мэдэж авсан. Миний хоолой Им Жэ Бомынхтой их төстэй гэдэг тул энэ дууг их дуулдаг байсан. Мөн энэ дуунд нэг онцгой дурсамж бий. Хөгжмөө үргэлжлүүлэх үү, эсвэл Монголдоо буцаж очих уу гэж эргэлзэж байхдаа нэг дууны тэмцээнд оролцож байсан. Тэр үед аз тохион нэгдүгээр байранд орж, хөгжмөө орхихгүйд хүргэсэн сайхан дуу юм.
-Та яагаад Солонгост ирсэн бэ, өнөөг хүртэл хэрхэн амьдарч байв?
-Солонгост ирээд яг арван жил болж байна. Анх Солонгост ирээд би гадаад ажилчин байсан. Яаж ийгээд дуучин болох боломж олдоно гэж бодоод ирсэн. Тэр үедээ эхнэртэйгээ уулзан, гэр бүлээ эхлүүлсэн. Дөрвөн жил гаруй ажил хийсэн ч хөгжмийн мөрөөдлөө хаяж чадаагүй. Солонгос хэл сураад, их сургуульд элсэж, хөгжмийн онолыг албан ёсоор сурч эхэлсэн.
-Нэвтрүүлгийн үеэр эхнэрээсээ уучлалт гуйхыг хүсэж буйгаа илэрхийлсэн, энэ талаар?
-Үгээр илэрхийлэхийн аргагүй маш их талархаж, бас уучлаарай гэж хэлэхийг хүсдэг. Хөгжмийн хүн болоход маш их дадлага, цаг хэрэгтэй байдаг биш гэж үү. Би өрхийн толгойлогч хэдий ч ажил их хийж чаддаггүй учир санхүүгийн асуудал дээр гэмшиж явдаг. Орчуулга хийж, эсвэл арга хэмжээнүүдэд дуу дуулан багахан хэмжээний амьжиргааны зардал олдог ч сэтгэл дотроо үргэлж эхнэрээсээ уучлал гуйн амьдардаг.
-Солонгос, Монгол хоёр улсын хооронд ямар уран бүтээлч байхыг хүсдэг вэ?
-Би өөрийгөө Солонгос улсад хөгжим сурч, дуучны зам хөтөлж байгаа анхны монгол хүн гэж бодож байна. Сайн уран бүтээлч болж, надтай адил мөрөөдөлтэй монгол хүүхэд, залууст их тус хүргэхийг хүсэж байна. Монголд хөгжмийн хүн болох хүсэлтэй ч олон шалтгааны улмаас тэгж чаддаггүй хүмүүс их бий. Бас Солонгосын хөгжмийг Монголд улам их таниулж, сурталчлахыг хүсэж байна. Би Солонгос, Монголыг холбосон гүүр болно гэж найдаж байна.
Эх сурвалж: sports.chosun.com, wowtv.co.kr
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Amjilt husie.
Mundag zaluu baina amjilt husie
Goe duulsan shuu.Dahin amjilt husie.
Hi. Sain baisan shu, hamtran ajillaya.
Solongos duu sonirhdog, baga zereg heltei, odoogoor Solongost baina.Holbogdooroi
Say uzlee. Uneheer ih baharhmaar sanagdlaa. Bas ih uillaa. Saikhan ger bul oilgoltsol bna shu. Sain saikhniig husey. Seoulees uzlee.
Үнхээр гоё дуулсан амжилт
сайн дуучин байна
amjilt bidnii mongolchuud iim l chadvarlag shuu gej bodohoor l baharhaad l
Үнэхээр гайхшруулаж чадсан мундаг шүү. Одод ширтэхийг хүснэ дууг тань уйлаал сонсдог шүү хүү минь
Ih medremjtei,awiyaslag zaluu daa.Uneheer baharhaj bna.Ulam ih amjilt gargaj,husel zorilgoo bieluuleed olon2 saihan uran buteel gargaarai gej husej bna.
Гантогоо ах нь уурлахвийдээ анхны хүн гэж ярихаар
Схан бн схан ч дуулж амжилт хүсьё холбогдож асуух зүйл бн яаж холбогдох вэ
Avyastai duud ylam ih amjilt husie. Bayar hurgie.
Bayar hyrgii.Yneheer chadbarlag,setgel hodlom duulsan shyy..Mash ih amjilt hysii...
Маш гоё дуулсан шүү чамаар их бахархсан мөн эх орноо гэсэн сэтгэлд чинь талархья амжилт
Гайхалтай. Солонгост амьдарч байгаа олон Монголчууд чиний дуунаас над шиг эрч хүч урам зориг авсан гэдэгт итгэлтэй байна.
Uneheer goy duulsan chinii omnoos mash ih bayrlsan shu
Үнэхээр2 их таалагдлаа бас баярлалаа яг энэ үгийг хэлэх хүн гарч ирсэн д үнэхээр их баярлаж байна.
mash goe duulsn hel sn sursn bnamjilt
мундаг байсан шүү амжилт хүсье
Баяр хүргэе цаашдын амьдрал ажил урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе
Amjilt husie
Goy duuljee mundag amjilt husie
Сайхан хоолойтой дуучин бн.Улам их Амжилт хүсье.
Mundag huu bna amjilt2
Монголчууд ямар хүмүүс вэ гэдгийг харууллаа. Зорилго тавин амьдралын хатуу гүтүүгийн зэрэгцээ хөгжмийн боловсрол эзэмшсэн нь маш их таалагдлаа.Дандаа муу юм дуулдуулж байснаас нэг хүн ч гэсэн сайхан зүйл хийж байгаа нь талархууштай байна. Дүүд амжилт хүсье. Монголоос бичлээ. Хоёр дахин сонслоо. Бас уйллаа.
Монголчууд ямар хүмүүс вэ гэдгийг харууллаа. Зорилго тавин амьдралын хатуу гүтүүгийн зэрэгцээ хөгжмийн боловсрол эзэмшсэн нь маш их таалагдлаа.Дандаа муу юм дуулдуулж байснаас нэг хүн ч гэсэн сайхан зүйл хийж байгаа нь талархууштай байна. Дүүд амжилт хүсье. Монголоос бичлээ. Хоёр дахин сонслоо. Бас уйллаа.
Yogo2