СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украйны онгоцноос амьд, үхсэн 500 гөлөг олджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Канадын Торонто хотод ирсэн Украйны Олон улсын нислэгийн компанийн онгоцноос 500 орчим гөлөг олдсоны 38 нь үхсэн байсныг эх сурвалж бямба гарагт мэдээлжээ. Амьд үлдсэн гөлөгнүүдийн ихэнх нь франц бульдог үүлдрийнх байсан бөгөөд тэдэнд дотор нь муухайрсан, гүйлгэсэн, бөөлжиж бие нь сульдсан шинж тэмдэг илэрсэн байна.

Эдгээр гөлөгнүүдийг зургадугаар сарын 13-ны өдөр Торонтогийн Пийрсон нисэх буудалд газардсан Украйны онгоцноос илрүүлжээ. Хэргийг Канадын цагдаа нар мөрдөн шалгаж эхэлсэн байна. Нисэх буудлын ажилтнууд онгоцны тээшийн хэсэгт олон тооны үхсэн бөгөөд бие нь муу нялх амьтдын байдлыг хараад маш аймшигтай байсныг ярьжээ.

Тус улсад тэжээвэр гөлөгний худалдаа тун ашигтай бизнест багтдаг байна. Нэн ялангуяа цэвэр цусны франц бульдог үүлдрийн гөлөг нэг бүр 3,000-4,000 ам.долларын үнээр зарагддаг ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.