Одон орон судлаачдын мэдэгдэж байгаагаар өнөөдөр галт бөгж буюу ойрын хэдэн жилд тохиохгүй ховор нар хиртэлт болох ажээ. Сар дэлхий, нар хоёрын дундуур орохдоо дэлхийгээс хол байх тул нарыг бүрэн халхлахгүй учраас тойрог хэлбэрийн галт цагираг үүсч харагддаг. Тиймээс галт бөгж хэмээн нэрлэдэг байна.
Өнөөдөр тохиох уг бүтэн нар хиртэлтийг Африкийн баруун хэсэг, Арабын хойг, Энэтхэг, Хятадын өмнөд нутгийн оршин суугчид харах боломжтой ажээ.
Энэ удаагийн нарны хиртэлт дэлхийн хамгийн урт өдөр богино шөнө буюу монголчуудын хэлж заншсанаар нар буцах үетэй давхцаж байна. Хиртэлт хамгийн эхлээд Африкийн Конго улсад нар мандсаны дараа харагдах ба ердөө минут 22 секунд үргэлжлэх ажээ. Харин Хятад, Энэтхэгийн хилийн ойролцоо үд дундад 38 секундын хугацаатай үзэгдэх юм байна.
Парисын ажиглалтын төвийн одон орон судлаач Флорент Делефийн хэлснээр галт бөгжин хиртэлт манай дэлхийн ердөө хоёр хувьт нь тусах ажээ. Дэлхийн 14 орчим улсад нарны гэрэл бүдгэрэх ч галт бөгж харагдахгүй юм байна.
Харин энэ жилийн 12 дугаар сарын 14-ний өдөр Өмнөд Америк даяар нарны хоёр дахь хиртэлт үзэгдэх ба ингэхдээ сар дэлхийд ойр байх тул нарны гэрлийг бүтэн халхлах юм байна. Латин Америк тив даяар нарны хиртэлт цаг хагас орчим үргэлжлэх ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.