Монгол Улсын Засгийн газраас АНУ-д үзүүлж буй тусламжийн бараа болох хамгаалах хэрэгслийг хүргэх онгоц Сиатл хот руу өнөөдөр 10:23 цагт Чингисхаан Олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Уг онгоцоор АНУ-д байгаа 260 гаруй иргэн энэ сарын 24-нд эх орондоо ирэх юм.
АНУ-ын Элчин сайд Майкл Клечески “Монгол улсад маш их баярлалаа! Тусгай дипломат нислэг Монгол Улсын хандивласан нэг сая ам.долларын өртөг бүхий 60,000 эмнэлгийн халатыг АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Газарт хүргэн өгч коронавирустай тэмцэхэд нь дэмжлэг болох юм. Гуравдагч хөршүүд, найз нөхөд, стратегийн түнш хүнд үедээ нэгэндээ найддаг. Энэхүү хандив нь эмнэлгийн галын шугам дахь болон чухал шаардлагатай ажилчдад маань хамгаалалттай, үнэт хувь нэмэр болох болно” хэмээн дурджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.