ХБНГУ-ын зүүнийг баримтлагч намаас коммунист дарангуйлагч гэгддэг Владимир Ильич Лениний хөшөөг барьж босгохоор шийджээ. Гэвч Марксист Ленинист намын уг шийдвэрийг иргэд олон нийт хүчтэй эсэргүүцэн цахим сүлжээнд “Ленинд зориулах зай талбай байхгүй” буюу “no place for Lenin” гэсэн хаштаг аяныг өрнүүлсэн байна.
Уг хэрэг даамжирсаар Гельзенкирхен хотын шүүхэд хүрчээ. Гэвч шүүхээс ард иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлийг хүлээж аваагүй тул хотын удирдах байрны урд Лениний хөшөө сүндэрлэжээ. Тэрбээр дэлхий даяар коммунизмын бэлгэ тэмдэг болон үлдсэн ч түүний үзэл бодлыг дэмжигчдийн хажуугаар эсэргүүцэгчид олон бий. Эсэргүүцэгчид, шүүмжлэгчид түүнийг ЗХУ-ын далбаан доор олон мянган хүний эрхийг зөрчсөн хэмээн буруутгадаг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.