СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын Засгийн газар Хонконгт аюулгүй байдлыг хамгаалах шинэ албаа байршуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын эрх баригчдын батлахаар зэхэж буй аюулгүй байдлын шинэ хууль тогтоомж нь Хонконгийн иргэдийн эрх чөлөөг хаан боогдуулах далд утга санаатай хэмээн сэрдэгдэж эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. .

Хонконгоос гадна олон улсын тавцанд  орон нутгийн ямар ч хуулийг хэрэгсэхгүй болгох аюулгүй байдлын хууль дүрмийг эсэргүүцэн шүүмжлээд байгаа юм. Энэ долоо хоногийн баасан гарагт Европын Парламентад санал хурааж хэрэв Хятадын Засгийн газар хуулийг батлан хэрэгжүүлэхээр болбол Бээжинг Гаагийн олон улсын гэмт хэргийн шүүхэд татах эсэхээр санал хураалт явуулжээ.

Харин Бээжин шинэ хуулийн төслийг салан тусгаарлах үзэл, терроризм, гадны нөлөөтэй хууль бус хуйвалдаантай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн байр сууриа хамгаалж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.