СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британид цагаач иргэн халдлага үйлдэж, 3 хүнийг хутгалж хороожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн бүрэлдэхүүн Английн Рийдинг суурин дахь цэцэрлэгт хүрээлэнд хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ. Халдлагын үеэр гурван хүнийг хутгалж амь насыг нь хороож, мөн гурван хүнийг хүндээр шархдуулсан байна.

Цагдаа нар сэжигтэн 25 настай эрэгтэйг хэргийн газар дээр нь баривчлан саатуулж мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна. Халдлага орон нутгийн цагаар бямба гарагийн орой 19:00 цагийн үед Форбюри цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Уг явдлыг терроризмын шинж чанартай гэж үзэн терроризмын эсрэг цагдаагийн офицеруудыг дуудсан байна.

Аюулгүйн хүчний хэвлэлүүдэд өгсөн мэдээллээр сэжигтэн эрэгтэй Ливи гаралтай цагаач иргэн ажээ. Хэргийн газарт байсан гэрчийн мэдүүлгээр эрэгтэй хэсэг бүлэг хүмүүс руу дайрч хутгалсныхаа дараа өөр нэг хэсэг хүмүүс рүү очиж халдсан байна. Халдлагыг сэжигтэй этгээд ганцаараа үйлдсэн тул өөр холбогдогч байхгүй гэж үзжээ.  

Өөр нэг гэрчийн ярьснаар цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн хүмүүс байсан бөгөөд зарим нь шар айраг уун хөгжилдөж байжээ. Гэнэт хэн нэгэн ойлгомжгүй үгээр орилж, хутга барин дайрч эхэлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.