АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийтэлсэн бичлэгийг Фэйсбүүк олон нийтийн сүлжээнээс зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдлын дагуу устгажээ.
Трампын Твиттер, Фэйсбүүк хуудаснаа байрлуулсан уг бичлэг “CNN” сувгийн нэвтрүүлгийн хэсэг шиг харагдахаар эвлүүлэгдсэн байв. Бичлэг дээр нэгэн өнгөт арьстай хүүхэд цагаан арьстай хүүхдээс зугтаж харагдах бөгөөд дүрсний доод хэсэгт “Айсан хүүхэд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй хүүхдээс зугтаж байна” гэсэн тайлбартай байжээ.
Үүний дараа Твиттер компани энэхүү бичлэгийг эвлүүлэн, засварласан болохыг анхааруулсан сануулгыг Ерөнхийлөгчийн пост дээр байрлуулсан бөгөөд хэн нэгэн нь бичлэг дээр хуурамч гарчиг, тайлбар тавьсан болохыг олон сэтгүүлч баталсан юм.
Харин энэ баасан гарагт “Jukin Media” компаниас энэхүү бичлэгийг хамтрагч нарынх нь нэгний эзэмшил болохыг мэдэгдэн, хэн ч энэ дүрсийг ашиглах зөвшөөрөл аваагүй гэжээ. Ингээд тус компани зохиогчийн эрхийн тухай хуульд заасны дагуу уг бичлэгийг устгах хүсэлтийг гаргасан байна.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.